Шинжилгээний бичиггүй 14,800 өндгийг хураан авч, битүүмжилжээ

Салбарын хяналтын газар, Мал эмнэлгийн ерөнхий газар хамтран нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй хүнсний зах, худалдааны төв, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, ачаа тээвэр логистикийн үйл ажиллагаа эрхлэгчдийг хамруулсан төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг 2024 оны 05 дугаар сарын 07-13-ны өдрүүдэд гүйцэтгэжээ. Хяналт шалгалтад нийслэлийн 8 дүүргийн 93 аж ахуй нэгж, иргэн хамруулав. Шалгалтаар гарал үүсэл тодорхойгүй, хаяг шошго, лабораторийн шинжилгээний сорилын дүнгүй зэрэг зөрчлийг илрүүлж, 14,800 ширхэг өндгийг хураан авч, битүүмжилжээ.

 

May be an image of egg yolk.

May be an image of ticket stub and text

СЭТГЭГДЭЛ БИЧИХ