“Хүүхдийн эрх ба хэвлэл мэдээлэл” уулзалт, сургалт болно

Дөрөвдүгээр сарын 30-ны мягмар гарагт болох зарим үйл явдлын тойм:

09.00 цагт: Төрийн ордонд: ХНХЯ, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран “Хүүхдийн эрх ба хэвлэл мэдээлэл” сэдэвт уулзалт, сургалт зохион байгуулна.

09.00-13.00 цагт: ГХЯ-нд: “Миний эрүүл мэнд, Миний эрх, Миний ирээдүй” сэдэвт залуучуудын уулзалт, хэлэлцүүлэг болно.  

10.00-15.00 цагт: УИХ-ын ажлын хэсэг, байнгын болон түр хороод хуралдана.

10.00 цагт: УЦУОШГ-т: БОАЖЯ-наас ээлжит хэвлэлийн хурлыг мод тарилтын төлөвлөлт, үр дүн, мөн өвлийн аялал жуулчлал, зуны эвент үйл ажиллагаа, цаг үеийн бусад асуудлаар мэдээлнэ. Утас: 8803-8882.

11.00 цагт: Хэвлэлийн хүрээлэнд: Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдрийг тохиолдуулан "Хүчирхийлэлгүй ирээдүйг хамтдаа бүтээе" хэлэлцүүлэгтэй.

 

11.30 цагт: “ЗМ”-ний мэдээллийн төвд: Орон нутгийн хөгжилд саад болж буй асуудал болон иргэд нутагтаа тав тухтай таатай орчинд амьдрах эрхээ эдлэх талаар орон нутгийн иргэдээс мэдээлэл хийнэ.

15.00 цагт: ЭМЯ-нд: Засгийн газар ДЭМБ-тай хамтран ажиллах Стратегийн баримт бичигт гарын үсэг зурна. Утас: 9191-5340, 8911-9482, 9612-1060.

 

17.00 цагт: Мэдээлэл, технологийн Үндэсний паркт: "Startup Challenge Mongolia 2024" тэмцээний нээлт болно. Утас: 8856-5665.

-“Шангри-ла” зочид буудалд: Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа (CAREC)-ны хүрээнд “Гаалийн итгэмжлэгдсэн аж ахуйн нэгж (ИААН)-ийн хөтөлбөрийг сайжруулах, тогтворжилт” үндэсний семинар үргэлжилнэ. Утас: 9902-0105.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ