Үндэсний номын сан тавдугаар сард шинэ байрандаа үйл ажиллагаагаа эхлүүлнэ

Үндэсний номын сангийн шинэ барилгыг ашиглалтад хүлээн авч, тавдугаар сард нээхээр болжээ. Тус номын сан одоогоор ажиллахгүй байгаа билээ. Хуучин номын сангийн ном, хэвлэлийг шинэ барилгад салбарлан шилжүүлээд байгаа юм.

Үндэсний номын сангийн шинэ барилга нь 11 давхар бүхий 10,000 мк.в талбайтай төдийгүй 16 уншлагын танхимтай. Эдгээр уншлагын танхимууд нь тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан, хүүхэд, гэр бүлд зориулагдсан байдлаар тохижуулсан бөгөөд орчин цагийн дэвшилтэд технологид суурилсан дэд бүтэцтэй байхаар төлөвлөгджээ.

Харин Үндэсний номын сангийн хуучин барилгыг монгол судлалын эрдэм шинжилгээний төв болгох юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ