Төрийн ордонд: “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэлнэ.
Дөрөвдүгээр сарын 25-ны пүрэв гарагт болох зарим үйл явдлын тойм:
09.00 цагт: Төрийн ордонд: “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэлнэ.
08.00-18.00 цагт: Удирдлагын академид: “Иргэн төвтэй хөгжилд засаг захиргааны анхан шатны нэгжийн удирдлагын оролцоо” олон улсын хурал болно.
09.00-12.30 цагт: “Новотел” зочид буудалд: “Монголын Эмнести интернэшнл” байгууллагаас "Дэлхийн хүний эрхийн төлөв байдлын тайлан”-г танилцуулна.
09.00 цагт: “Блью Скай” зочид буудалд: "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе!" уриан дор Монголын авто замчид хуран чуулна.
09.00-17.00 цагт: СЕХ-нд: МЕТА компанийн төлөөлөгчид УИХ-ын ээлжит сонгууль зохион байгуулалт, сурталчилгааны ил тод, нээлттэй, шударга байдлыг бүрдүүлэх, хуурамч мэдээ, мэдээлэл, хаягийг бүртгэж, тархалтыг бууруулах, устгах технологийн талаар улс төрийн намын төлөөлөл, сэтгүүлч нарт сургалт хийж мэдээлнэ.
10.00-15.00 цагт: “Миллениум плаза”-д: Тусгай хамгаалалттай газар нутгийн Хамгаалалтын захиргааны мэргэжилтнүүд, байгаль хамгаалагчдын чуулган болно. Утас: 8800-2175.
-ХХААХҮЯ-нд: ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох Төсөл сонгон шалгаруулах хорооны хурал болно. Утас: 9904-7909.
“ЗМ”-ний мэдээллийн төвд:
11.00 цагт: Сэтгүүлч Болдко, “Италта Пэйж Италта” ХХК-ийн захирал Алтансүх нар гурилын үнийн талаар мэдээлэл өгнө.
11.30 цагт: "Босоо хөх Монгол" ТББ Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг хуулийг чангатгах талаар мэдээлнэ.
12.00 цагт: МҮЭ-ийн холбоо эрүүл мэндийн салбарын зөрчил, эмийн үнийн сонсголын талаар хэвлэлийн бага хурал зарлажээ. Утас: 9936-4224, 8807-2704, 9511-5380.
13.30-17.30 цагт: “Шангри-Ла” зочид буудалд: "Монгол-Австрийн бизнес форум" болно.
14.00 цагт: Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа эргэн нээгдэж байна. Нээлтийн үеэр “Хайрыг хайрла” жүжиг тоглоно. Утас:91915-035.
18.30 цагт: ИБУИНХУ-ын Гадаад хэрэг, Хамтын нөхөрлөл, Хөгжлийн сайд Дэвид Кэмерон Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй ганцаарчилсан уулзалт хийж, албан ёсны хэлэлцээрт гарын үсэг зурна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ