25 бие даагч мөрийн хөтөлбөрөө ирүүлжээ
Үндэсний аудитын газарт өнөөдрийн /04.23/ байдлаар 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө ирүүлжээ. Тодруулбал, УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох бие даан нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг хянаж, дүгнэлт гаргахаар Үндэсний аудитын газарт хүлээн авч эхэлсэн бөгөөд бие даан нэр дэвшигч 23 хүн мөрийн хөтөлбөрөө ирүүлсэн байна.
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу бие даан нэр дэвшигчид аудитын байгууллагад дөрөвдүгээр сарын 25-ны өдрөөс өмнө мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар хүргүүлэх хуулийн заалттай. Тиймээс Үндэсний аудитын газар өнөөдрөөс /2024.04.22/ бие даан нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг хянаж дүгнэлт гаргахаар хүсэтийг хүлээн авч эхэллээ. Бие даагдын мөрийн хөтөлбөрийг дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 00:00 цаг хүртэл хүлээн авах аж. Бие даан нэр дэвшигч нь мөрийн хөтөлбөрийнхөө эхийг хэвлэмэл байдлаар гурван хувийг дугтуйнд хийж битүүмжлэлтэйгээр авч очих ба мөн цахим хэлбэрээр хүргүүлэх юм.
Биечлэн очих боломжгүй тохиолдолд мөрийн хөтөлбөрийн хуудас бүрд гарын үсгээ зурж, иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар эсвэл хүчин төгөлдөр цахим лавлагааг хавсаргаж шуудангаар хүргүүлэх боломжтой.
Бие даан нэр дэвшигч нь аудитын байгууллагатай итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан харилцах бол нотариатаар баталгаажсан итгэмжлэлтэй байх, итгэмжлэгдсэн төлөөлөгч солигдсон бол тухай бүрд нь мэдэгдэх аж. Тухайн нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр хуульд заасан шаардлага хангаагүй тохиолдолд тав хоногийн дотор зөрчлийг арилгасны үндсэн дээр дүгнэлт гаргуулахаар дахин хүргүүлнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ