Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэгт 31-44 насны хүмүүс их холбогджээ

Прокурорын байгууллагаас 2024 оны I улиралд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодох, харгис хэрцгий харьцах зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 291 хэрэгт хяналт тавьж, 117 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн дийлэнх нь 31-44 насныхан байна. Тодруулбал, энэ төрлийн хэрэгт шалгагдсан нийт 148 хүний 17.6 хувь нь 18-30, 20.9 хувь 45-аас дээш, 59.5 хувь нь 31-44 насныхан байгаа бол 47.9 хувь нь согтуугаар гэмт хэрэг үйлджээ.

Хүйсийн хувьд 95.9 хувь нь эрэгтэй,  50.7 хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй иргэд байна.

Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг 2023 оны мөн үеэс 10.7 хувиар өссөн бөгөөд 55.3 хувь нь Нийслэлд, 44.7 хувь нь орон нутагт бүртгэгджээ.

Эх сурвалж: УЕП

СЭТГЭГДЭЛ БИЧИХ