Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдлээ

Баянзүрх дүүргийн 14, 42 дугаар хороодын иргэдийн зорчих эрэлт хэрэгцээг хангах, нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 

Ч:78 “Халдвартын эмнэлэг-Сүхбаатарын талбай” чиглэлийг шинээр нээж 2024 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрөөс буюу өнөөдрөөс үйлчилгээг эхлүүлэхээр төлөвлөснийг Нийтийн тээврийн газраас мэдээллээ.

Тухайн чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-аас ажлын өдөр 6, амралтын өдөр 5 тээврийн хэрэгслээр нийтийн тээврийн үйлчилгээг иргэдэд үзүүлнэ. Иймд иргэд та бүхэн дээрх зураглалын дагуу зорчино уу.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    Зочин (127.0.0.1)
    Хуучин зүүн салаа-Халдвартын чиглэлийн 3 номерын автобусаа явуулаач
    2024 оны 04 сарын 23 | Хариулах
  • СЭТГЭГДЛҮҮД

    Зочин (127.0.0.1)
    Дээр нь автобус чинь буудлаа зарлахаа больчихож imap n автобусны чиглэл дугаар хаана яваа нь тодорхойгүй. Өмнөх ubsmart n deer bsiin bishv. Богино рэс чинь хүнгүй хий эргээд бналээшдээ.сахил хүртээд шал дордов болждээ.
    2024 оны 04 сарын 23 | Хариулах
  • СЭТГЭГДЛҮҮД

    Зочин (127.0.0.1)
    Наад мэдрэлүүддэн автобусны буудал дээрх чиглэлийн мэдээллээ шинэчлээд imap-aa ажилд нь оруул гээд хэлээд өгөөч.
    2024 оны 04 сарын 23 | Хариулах
  • СЭТГЭГДЛҮҮД

    Зочин (127.0.0.1)
    Ийм богино эргэлттэй чиглэл ч гэж юу байхав. Зүүн салаагаа өмнөх шигээ явуул!!
    2024 оны 04 сарын 23 | Хариулах