Галт тэрэгтэй мөргөлдсөн машины зорчигч шархаа даалгүй нас барлаа
Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 14-ний өдөр Дархан, Шарын гол хоорондын замын 11 километрийн таван зуутад байрлах гарамд автомашин галт тэрэгтэй мөргөлдсөн осол гарсан.
Тухайн автомашинд бага насны хоёр хүүхэд, насанд хүрсэн хоёр хүн явсан бөгөөд өнөөдөр зорчигч эмэгтэй шархаа даалгүй нас барсан байна.
Тухайн үед төмөр замын гармын саад хаалтгүй байсан учраас аюулгүй хэмээн бодож тухайн зам руу орсон гэдгийг жолооч мэдүүлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ