ЦЕГ: Ламхай нарын хүчирхийллийн хэргийг шүүхэд шилжүүлсэн

Ламхай нарын хүчирхийллийн хэргийг цагдаагийн байгууллага шалгаж, шүүхэд шилжүүлсэн талаар мэдээллээ.

Цагдаагийн ерөнхий газраас өгсөн мэдээллээр, Баянгол дүүргийн 16 дугаар хороонд байрлах Гандантэгчэнлин хийдийн хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн хэргийг шалгаж шүүхэд шилжүүлэх саналтай хүргүүлсэн. Хэргийн мэдээллийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3.5 хэсэгт заасны дагуу прокурорын байгууллагын зөвшөөрснөөр нийтэд мэдээлэх боломжтой гэсэн юм.

Эргэн сануулахад, 2023 оны зургадугаар сарын 28-нд цагдаагийн байгууллагаас хохирсон байж болзошгүй гурван хүүхдийн нэгээс ар гэрийн хүсэлт гаргасны дагуу цагдаагийн байгууллагын түр хамгаалах байранд байршуулсан. Тухайн хүүхдэд цагдаагийн байгууллагаас эрх зүй, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх зэргээр хүүхэд хамгааллын бүхий л талын үйлчилгээг үзүүлж байгаа. Хэрэгт холбогдсон дөрвөн хүүхэд хувийн баталгаа гаргуулах, засан сэргийлэх арга хэмжээ авсан. Хэрэг үйлдсэн байж болзошгүй дөрвөн хүүхдийн талаарх мэдээллийг прокурорын байгууллагын зөвшөөрлөөр нийтэд мэдээлэл боломжтой гэж үзсэний хүрээнд мэдээлнэ. Хойшлуулашгүй ажиллагааны хүрээнд шүүх шинжилгээний дүгнэлт гарсан. Цагдаагийн байгууллагаас хэрэг гарсан гэх газарт шалгалтын ажиллагаа хийсэн тухайн асуудлыг шийдвэрлэхийн тулд тал бүрээс нь шалгаж байгаа гэх хариултыг өгч байв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ