Булган, Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ

Булган аймгийн Дашинчилэн сумын Хараат багийн “Шийр” гэдэг газар хээрийн түймэр гарсныг өчигдөр 12:46 цагт онцгой байдлын байгууллагад мэдэгджээ. Улмаар  Онцгой байдлын газрын Дашинчилэн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, Дашинчилэн сумын ЗДТГ-ын  ажилтнууд, орон нутгийн иргэд ажиллаж, 15:20 цагт түймрийг унтраасан байна.

Мөн Дорнод аймгийн Матад сумын Жаргалант багийн "Манхан" гэдэг газар хээрийн түймэр гарчээ. Дуудлагыг өчигдөр 14:12 цагт онцгой байдлын байгууллагад ирүүлсэн бөгөөд онцгой байдлын алба хаагчид Матад сумын ЗДТГ-ын ажилтнуудын хамт түймрийг 21:50 цагт унтраасан байна.

Дээрх хоёр түймэрт  урьдчилсан байдлаар 5002 га талбай өртжээ. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхи, шуургатай байх тул ой, хээрт явахдаа галын аюулгүй байдлыг хангаж, түймэр гарах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-аас анхааруулж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ