“Өсвөр үеийнхэн: Байгаль орчин ба хууль” төслийн нээлт болно
Дөрөвдүгээр сарын 10-ны лхагва гарагт болох зарим үйл явдлын тойм:
-Засгийн газрын ээлжит хуралдаан болно.
10.00-11.30 цагт: МУИС-ийн Экологийн боловсролын төв (хуучнаар XI хороолол дахь Байгаль хамгаалах төв станц)-д: “Өсвөр үеийнхэн: Байгаль орчин ба хууль” төслийн нээлт болно. Утас: 9458-2204. 9916-2254.
“Монгол Ньюс” мэдээллийн төвд:
10.30 цагт: Нийслэлийн ҮЭ-үүдийн холбооноос Онцгой байдлын байгууллагын алба хаагчид албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан тохиолдол энэ он гарсаар нэг бус удаа гарсантай холбоотойгоор Шадар сайд болон ОБЕГ-ын удирдлагад шаардлага хүргүүлнэ.
11.00 цагт: Оёдлын салбарын нэгдсэн мэргэжлийн холбоо, “All events group”, Монголын дизайнерууд, Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооноом “Монгол хувцасны загварын 7 хоног”-ийг анх удаа зохион байгуулах талаар мэдээлнэ.
10.30 цагт: “ДМК” оффис (Төрийн ордны хойно байрлах)-т: Жендэрийн Үндэсний хорооноос “Жендэрийн эрх тэгш байдлыг хангахад улс төрийн намын дунд шатны байгууллагын үйл ажиллагааг чиглүүлэх нь” сэдэвт уулзалт зохион байгуулна. Утас: 9988-5696.
10.00-13.00 цагт: МҮХАҮТ-д: “Экспортоо нэмэгдүүлэх боломж” олон улсын худалдааны хэрэгслийг ашиглах талаар сургалт, уулзалт хэлэлцүүлэг болно.
11.30 цагт: “ЗМ”-ний мэдээллийн төвд: “STOP LYING” уриатай Сонгогчдын Анхдугаар чуулган зохион байгуулах талаар “Клаб-126” төслөөс мэдээлнэ.
15.00 цагт: ШУА-д: "Эрдэмтдийн үг-61" цуврал лекцээр Функционал материалын лабораторийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор Э.Уянга "Соронзон материалууд, тэдгээрийн хэрэглээ" сэдвээр лекц уншина. Утас: 9912-9274.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ