Баянхошуунд гарсан галыг унтраахаар ажиллаж байсан алба хаагчийг хайж байна

Сонгинохайрхан дүүргийн долоодугаар хороо, Баянхошууны шинэ буудалд “Миний” дэлгүүрийн агуулахад гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн 10:28 цагт Онцгой байдлын албанд ирсэн. Дуудлагын дагуу галыг унтраахаар ажиллаж байсан хоёр алба хаагч хөнгөн бэртэж эмнэлгийн тусламж авч байгаа бол нэг алба хаагчийг гал гарсан объектод хайж байна хэмээн Нийслэлийн онцгой байдлын газраас мэдээллээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ