Х.Энх-Амар ОЛИМПЫН эрхийн тэмцээнд оролцох эрхээ авлаа
Эрэгтэй 57 кг жинд Ардис бокс клубийн тамирчин Г.Лундаа болон Азийн аварга, Армийн дэлхийн аваргын мөнгөн медальт Алдар клубийн тамирчин Х.Энх-Амар нар учраа таарч, Х.Энх-Амар ялалт байгуулав. Залуу тамирчин Г.Лундаагийн хувьд эхний үед илүүрхсэн ч Х..Энх-Амар туршлага заан ялалт байгуулж, олимпын эрхийн төлөө өрсөлдөхөөр боллоо.
33 дахь олимпын хамгийн сүүлийн эрхийн тэмцээнд манай улсаас эрэгтэй 7, эмэгтэй 5 жинд өрсөлдөнө. Сорил тэмцээнд эрэгтэй 3, эмэгтэй 2 жинд тамирчдыг тодруулж байна. Бусад жинд буюу эрэгтэйчүүдийн 50 кг-д Ган-Эрдэнэ, 80 кг-д Далай, -92 кг-д Отгонболд, +92 кг-д Бекнур нар Монгол улсыг төлөөлж олимпын эрхийн тэмцээнд өрсөлдөнө. Мөн эмэгтэйчүүдийн 60 кг-д М.Намуун, 66 кг-д Г.Бадмаараг, 75 кг-д Э.Эрдэнэтуяа нар Тайландыг зорино.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ