Хээрийн түймрүүдийг бүрэн унтраалаа

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд  өчигдөр буюу 04 дүгээр сарын 06-ны 13:40 цагт гарсан хээрийн түймрийг 07-ны 00:40 цагт  бүрэн унтраалаа. Түймэрт урьдчилсан байдлаар 20 000га талбай өртсөн байна.  Харин тус аймгийн Асгат суманд мөн өдрийн 17:25 цагт гарсан хээрийн түймрийг 07-ны 07:00 цагт бүрэн унтраасан бөгөөд урьдчилсан байдлаар 14000 хээрийн талбай өртлөө. Өнгөрсөн сард Дорнод аймгийн Матад сумын нутагт, Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын нутагт гарсан ой хээрийн түймэр гарсан юм.  Хаврын хуурайшилтын үе эхэлсэнтэй холбогдуулан ой, хээрийн түймрийн дуудлага эрс нэмэгдэж байгаа тул ой, хээрт явахдаа галын аюулгүй байдлыг сайтар хангаж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ