"Голуудын ай саваар шар усны үер буух эрсдэл маш өндөр байна"
Улсын онцгой комиссоос өнөөдөр /2024.04.07/ цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл хийлээ.
УОК-ын нарийн бичгийн дарга Т.БАЯРХҮҮ:
-Цаг уур орчны шинжилгээний газраас дөрөвдүгээр сарын 1-ний байдлаар зудын нөхцөл байдалд үнэлгээ хийхэд улсын хэмжээнд төмөр зудтай нэг аймгийн нэг сум, цагаан зудтай зургаан аймгийн 17 сум, цагаанаар зудархуу долоон аймгийн 11 сум, нийслэлийн нэг дүүрэг байна гэж гарсан. Ойрын өдрүүдэд цаг агаар дулаарч, цас мөс хайлж шар усны үер болох эрсдэл их байна.
Хар нуур, Ховд, Дэлгэрмөрөн, Туул, Чулуут зэрэг голуудын 40-50 хувь нь цастай цасны усны нөөц дунджаар 0,13 шоо метр байна.
Голуудын ай сав газраар шар усны үер буух эрсдэл маш өндөр байгаа. Өнөөдрийн байдлаар ЦУОШГ-аас Сэлбэ, Санзай орчимд мөсөн дээгүүр устай, усны нөлөөлийн үзэгдлийн түвшин их. Сэлбэ, Дамба харуул дээр мөн усны түвшин их байна. 2024 он гарсаар давхардсан тоогоор нийслэлийн есөн дүүрэг, 10 аймаг 14 суманд голын халианы усанд автсан дөрөв, хөрсний усанд автсан 88 дуудлагад онцгой байдлын алба хаагчид ажилласан.
Ойрын өдрүүдэд шар усны үерийн эрсдэл өндөр байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ