Улсын арслан М.Бадарчийн асуудлыг энэ сарын 29-нд хэлэлцэнэ
Ардын хувьсгалын 102 жилийн ойн баяр наадамд ес даван түрүүлсэн Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат улсын арслан М.Бадарчийн допинг хэрэглэсэн гэх маргааныг Монголын олон улсын ба үндэсний спортын арбитрын дэргэдэх допингийн давж заалдах комисс энэ сарын 29-ний өдөр хэлэлцэхээр болжээ.
Энэ талаар тус комиссоос өнөөдөр мэдээлэл гаргасан байна. Хэвлэлийн мэдээндээ “Монголын олон улсын ба үндэсний спортын арбитрын дэргэдэх допингийн давж заалдах комисс М.Бадарчаас Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо, Бөхийн салбар комисс, Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагуудад холбогдох допингийн маргаан хянан шийдвэрлэж байгаа билээ. Бүрэлдэхүүн хуралдааныг 2024 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр 10:00 цагт хийхээр товлож, оролцогч талуудад хуралдааныг товыг хүргүүлсэн болно” гэжээ.
Мөн хуралдааныг олон нийтэд нээлттэй явуулахаар болсон байна. Дээрх арбитрын хурлаар улсын арслан М.Бадарчийн гомдлыг хангаагүй нөхцөлд, арслан цолыг нь хураах асуудлыг ярих юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
СЭТГЭГДЛҮҮД
СЭТГЭГДЛҮҮД