Өсвөр насны охиныг хүчирхийлсэн цагдааг цагдан хорилоо

Сэлэнгэ аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг /Бага насны хүүхдийг хүчиндэх/ гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татагдсан Э-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай саналыг Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн.

Тус шүүх прокурорын саналыг 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хянан хэлэлцэж, яллагдагч Э-д Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

СЭЛЭНГЭ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    Зочин (202.126.89.204)
    Ямар өөдгүй нохой вэ
    2024 оны 04 сарын 06 | Хариулах