Хорт хавдартай "тэмцэж" буй иргэдийн оюунд ГЭРЭЛ АСААХ цуврал бүтээлүүд МЭНДЭЛЛЭЭ
Өнөөдөр “Хавдрыг даван туулах”, “Миний гэр бүлд юу тохиолдох бол?”, “Ээж аавын нь хэн нэгэн хавдраар өвдсөн хүүхэд багачуудад зориулав”, “Хавдар өвчний үеийн хооллолт”, “Хавдрыг хамтдаа даван туулах нь” номын нээлтийн баярын арга хэмжээ Чингис хаан үндэсний музейд зохион байгуулагдлаа.
Хавдрын Үндэсний Зөвлөл НҮТББ-аас хавдартай өвчтөнүүд, тэдгээрийн ар гэрт зориулсан цуврал номнуудыг эрхлэн гаргаж, аймаг дүүргийн хавдрын кабинет болон ХСҮТ зэрэг эмнэлгүүд дээр үнэ төлбөргүй тараадаг. Австрали улсын Хавдрын зөвлөлөөс гаргадаг номнуудыг хүмүүс сайн дураараа орчуулж өгч, залуучууд номны доторх зургуудыг зурж өгдгөөрөө онцлогтой юм. Хавдрын зөвлөлөөс жил бүр гаргадаг “Аз жаргалын хуанли”, “Аз жаргалын дэвтэр”-ний борлуулалтаас олсон мөнгөөр эдгээр номнуудаа хэвлүүлдэг. Хавдартай өвчтөнүүдэд зориулсан Монгол хэл дээр бичёигдсэн энгийн хэллэгтэй номнууд байдаггүй тул эдгээр номнууд хавдрыг даван туулах, хавдартай өвчтөнүүд ямар хоол хэрэглэх, хэрхэн сэтгэл санаагаа өөдрөг байлгах, аав ээж, хань ижил нь хавдраар өвдвөл хэрхэн дэмжих зэрэг олон чухал мэдээллийг агуулж, хавдрыг ялан дийлэхэд дэмжлэг үзүүлдэг юм. Эдгээр номнуудыг 2007 оноос хойш тасралтгүй нийт 12.000 хувийг өвчтөнүүдэд тараасан бай
СЭТГЭГДЭЛ БИЧИХ