Метро байгуулах төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх тендерийн хоёрдугаар үе шатыг зарлалаа
Улаанбаатарт их багтаамжийн тээврийн хэрэгсэл буюу метро байгуулах төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх тендерийг хоёр үе шаттай зохион байгуулж буй. Нэгдүгээр үе шатны НХААГ/20240103208 дугаартай тендер шалгаруулалтыг 2024 оны хоёрдугаар сарын 29-ний өдөр зарлаж, гуравдугаар сарын 18-ны өдөр хаасан.
Энэ хугацаанд 11 улсын 20 компани тендерт оролцох сонирхол, саналаа илэрхийлжээ.
Тухайн 20 компанийн ирүүлсэн техникийн шийдлийн саналыг тусган, тендер шалгаруулалтын баримт бичгийг эцэслэн боловсруулж, хоёрдугаар үе шатны сонгон шалгаруулалтыг өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 2-ны өдөр зарлалаа. Уг тендерийг 2024 оны тавдугаар сарын 3-ны өдрийн 14:00 цаг хүртэл www.tender.gov.mn цахим системээр дамжуулан хүлээн авч, тухайн өдрийн 14:10 цагт олон нийтэд нээлттэй байдлаар нээнэ.
Тендерийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://www.tender.gov.mn/mn/invitation/detail/1711340023589 цахим холбоосоор авах боломжтой гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ