Өндрийн хязгаарлалт унаж, түгжрэл үүссэн Яармагийн замыг чөлөөлсөн гэж ТЦА-наас мэдээллээ
Яармагийн гүүрний урд хэсэгт замын өндрийн хязгаарлалт унаж хотын төв рүү чиглэсэн замын зорчих хэсгийн бүтэн хоёр эгнээ өнөөдөр /2024.02.22/ өглөө хаагдсан.
Тодруулбал, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Яармагийн гүүрний урд хэсэгт замын өндрийн хязгаарлалт унаж хотын төв рүү чиглэсэн замын зорчих хэсгийн 2, 3 эгнээ хаагдсанаас ачаалал нэмэгдсэн нөхцөл байдалтай байсан юм. Тухайн зорчих хэсгийг чөлөөлөх арга хэмжээ авч байгаа бөгөөд хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрмээ баримталж аюулгүй хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас мэдээлсэн юм.
Тэгвэл яг одоогийн байдлаар буюу 10 цаг 20 минутын байдлаар нөхцөл байдал ямар байгаа талаар тус албанаас тодруулахад ""Замыг чөлөөлж, зорчих хэсгийг бүрэн нээсэн" гэдгийг тодотголоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ