Нийслэлд орон сууцны дундаж үнэ өмнөх оны үеэс 9 хувиар өсөөд байна

Улаанбаатарт шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 3.9 сая төгрөг байна.

Оны эхний сарын байдлаар Улаанбаатар хотод борлуулагдаж буй орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үеэс 9.3 хувиар, өмнөх сараас 1.4 хувиар өссөн байна. Шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 3.9 сая төгрөг болоод байгаа бөгөөд Хан-Уул дүүрэгт байршилтай орон сууцны үнэ хамгийн өндөр буюу 4.2 сая төгрөг байгаа аж.

Харин хуучин орон сууцны нэг метр квадрат талбайн үнэ дунджаар 3.79 сая төгрөг байгаа бол Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 4.45 сая төгрөгийн ханштай байна.

“Үл хөдлөх хөрөнгийн үнэ өсөж буй мэт харагдаж байгаа ч стандарт байрны үнэ 2007 оноос хойш өсөөгүй” гэж “Барилга.мн” сэтгүүлд дурджээ. Өөрөөр хэлбэл орон сууцны үнийг ам.долларын ханштай харьцуулахад өсөөгүй байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ