Ирэх сарын 1-нээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн автомашин дугаарын хязгаарлалттай зорчино
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1037 тоот захирамжийн нэгдүгээр тоот хавсралтаар батлагдсан "Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох журам"-ын дагуу улсын дугаарын хязгаарлалтгүй зорчих түр зөвшөөрлөөр замын хөдөлгөөнд оролцож байсан.
Тэгвэл дээрх түр зөвшөөрлийг Нийслэлийн Засаг даргын захирамж зөрчсөн үйлдэл хэмээн үзэж, зөвшөөрөл авсан тээврийн хэрэгслийн мэдээллийг бүртгэлээс хасаж, цаашид дугаарын хязгаарлалт зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ тооцохоор болсон байна.
Ингэснээр ирэх гуравдугаар сарын 1-нээс бусад иргэдийн адилаар дугаарын хязгаарлалттай зорчиж эхлэх юм.
Мэдээн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
СЭТГЭГДЛҮҮД
СЭТГЭГДЛҮҮД
СЭТГЭГДЛҮҮД