Цасан шуурганд төөрсөн 72 настай малчныг гурав хоногийн дараа эсэн мэнд олжээ

Өнгөрсөн баасан гарагаас эхэлсэн шуурганы үеэр Ховд аймгийн Үенч сумын Улиаст багийн малчин 72 настай Б нь хоёрдугаар сарын 16-наас хойш сураггүй алга болсон гэх дуудлага, мэдээлэл ОБЕГ-т бүртгэгдээд байсан юм.

Тухайн иргэнийг Булган сумын Онцгой байдлын газар, цагдаагийн хэлтсийн алба хаагч нар хайж, гурван хоногийн дараа иргэнийг эсэн мэнд олжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ