Зэвсэгт хүчнийхэн хаваржилт хүндэрсэн 12 аймагт үүрэг гүйцэтгэж байна

Цаг агаар эрс хүйтэрч, цас, зудын байдал хүндэрч буй энэ өдрүүдэд Зэвсэгт хүчний 20 ангийн 100 гаруй алба хаагч, 50 орчим техниктэй зургаан чиглэлд нөхцөл байдал хүндрэлтэй байгаа 12 аймгийн 15 суманд ажиллаж байна. Тухайлбал,

  • Баян-өлгий, Говь-Алтай, Завхан, Ховд, Увс аймагт Зэвсэгт хүчний 4 ангийн 20 алба хаагч, 13 нэгж техниктэй үүргээ гүйцэтгэж байна. Ховд аймгийн Булган, Алтай, Үенч, Баян-Өлгий аймгийн Улаанхус, Говь-Алтай аймгийн Тайшир сумын чиглэлд өвс, тэжээл хүргэх, зам гаргажээ. Зарим техникүүд цааш Говь-Алтай аймгийн Жаргалан сум руу хөдөлгөөнөө үргэлжлүүлэн, үүргээ гүйцэтгэсээр байна.
  • Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймагт Зэвсэгт хүчний 4 ангийн 10 гаруй алба хаагч, 7 нэгж туулах чадвартай техниктэйгээр Архангай аймгийн чиглэлд хөдөлгөөн үйлдэж, Өгийнуур, Төвшрүүлэх суманд өвс, тэжээл хүргэх, зам гаргах үүргийг  гүйцэтгэж эхэллээ.

  • Булган, Хөвсгөл, Орхон аймагт Зэвсэгт хүчний дугаар ангиас томилогдсон 8 цэргийн алба хаагч, 4 нэгж техниктэйгээр Булган аймгийн Дашинчилэн, Баяннуур, Рашаант, Гурванбулаг сумдад малчдад өвс, тэжээл хүргэж байна.
  • Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймагт Зэвсэгт хүчний хоёр ангийн 8 алба хаагч, 4 нэгж техниктэйгээр 14 тн өвс, тэжээл хүргэж орон нутгийн замд гарц гаргаж байна. Зэвсэгт хүчний дугаар ангиас Төв аймгийн Өндөрширээт суманд 6 алба хаагч, 2 нэгж техниктэй үүрэг гүйцэтгэж байна.
  • Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт Зэвсэгт хүчний 5 ангийн 13 алба хаагч, 6 нэгж техник өвс, тэжээл хүргэх, зам гаргах үүрэг гүйцэтгэхээр Хэнтий аймгийн Жаргалтхаан, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумдад очиж, цааш хөдөлгөөнөө үргэлжлүүлж байна.
  • Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймагт Зэвсэгт хүчний 3 ангиас Дундговь аймагт үүрэг гүйцэтгэхээр 12 алба хаагч, 6 нэгж техник өвс, тэжээлээ ачаалж хөдөлгөөн үйлдэж байна. Мөн дугаар ангийн 4 алба хаагч, 2 нэгж техник Дорноговь аймгийн нутагт өвс тэжээл хүргэж орон нутгийн замд гарц гаргах үүргийг тус тус гүйцэтгэж байна.

Twitter logoPost

СЭТГЭГДЭЛ БИЧИХ