Сайд нар өвөлжилт хүндэрсэн орон нутагт томилолттой байгаа тул өнөөдрийн Засгийн газрын өнөөдрийн хурлыг хойшлуулжээ
асгийн газрын сайд нар өвөлжилт хүндэрсэн орон нутагт томилолттой байгаа учраас өнөөдрийн Засгийн газрын хуралдааныг хойшлуулж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Архангай аймаг руу явж байна.
Улсын хэмжээнд нийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүл тогтоод байна. Засгийн газраас хаваржилт хүндэрч, зудын байдалтай болсонтой холбогдуулж өнгөрсөн долоо хоногт гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн.
Хаваржилт хүндэрсэн аймаг, сумдад хүргэх өвс, тэжээл ачсан цувааг эхлүүлсэн. Засгийн газрын шийдвэрээр хаваржилт хүндэрсэн аймгуудад тусламж үзүүлэх Шуурхай бүлгүүдийг байгуулсан, сайд нар ахлан ажиллаж байна. Шуурхай бүлгүүд нь өвс тэжээл, түлш шатахуун, хоол хүнсний тусламж үйлчилгээг үзүүлэхээс гадна хаагдсан зам давааг нээх, зам гаргах зэрэг ажлыг гүйцэтгэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ