12 жилтний модон луу жилийн товч төөрөг, засал
12 жилтний төөрөг болон түүний засал ямар болохыг доор хураангуйлан гаргав. Хүмүүний орчлонгийн үйл барагдашгүй ихийн тулд зайлшгүй хийвэл зохистой үйлсэд тухайн жилийн хэм хэмнэл харшлах шалтгаантай бол “Жанаг гаг дог” хэмээх номыг уншуулж заслаа хийгээд тухайн үйлд шамдваас “Гараг, од, үйлчин, барилдлага, жил, сар, өдөр тэргүүтний гэм, хорлол үл ирнэ” хэмээн өмнийн мэргэдийн эрхэм зарлигт айлдсан буй.
ХУЛГАНА ЖИЛТЭН
2008, 1984, 1972, 1960, 1948, 1936 оны хулгана жилтэй эрчүүд дээдсийн зэмлэл хүлээн, сэтгэл хямрах, зүүд эвгүйдэх нигууртай тул бэртэж гэмтэхээс сэргэмжилж, амьтны амь таслахыг тэвчүүштэй. “Юм” судар уншуулбаас бүх зүйл тэгшрэх сайн. 1996, 1924 оны эрчүүд сайн муу тэмцэлдэх тул шүтээндээ залбиран сайн талаа арвижуул. 1996, 1936 оны эмэгтэйчүүд, 1948 оны эрчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулбаас засагдана. 2008 оны эмэгтэйчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулбаас засагдана. 2008, 1984 оны эрчүүд, 1996 оны эмэгтэйчүүд, 1960 оны нийт хүмүүс орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хийвэл зохистой. 1972 оны эрчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. 1948, 1936 оны эрчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулбаас засагдана. 2008, 1984, 1960 оны эрчүүд, 1948 оны эмэгтэйчүүд хийморь доройтож, цогийн наран бүдгэрч, аливаа явах суух үйл бүтэмжгүй тул хэл амнаас болгоомжилж “Доржнамжом”, “Чогжүмүнсэл” уншуулах, сан олонтаа тавиулах, хийморийн дарцаг хийсгэх зэргийн аль нэгийг хийж засууштай. 2008 оны эрчүүд, 1984, 1936 оны эмэгтэйчүүд аливаа ажил үйлс бүтэх боломжтой боловч бататгахын тулд хийморийн сан тавиулж, дарцаг хийсгэвээс сайн.1996, 1960, 1924 оны эрэгтэйчүүд насан сүлд доройтох, зүүд эвгүйдэх гэмтэй тул шөнө орой анхаарамжтай явж “Цэнд” уншуулбаас засагдана. 2008, 1936 оны нийт хүмүүс болон 1996 оны эмэгтэйчүүд сайн нөхрийг шүтсэн мэт гадна дотнын гай барцад үл учирах сайн.
ҮХЭР ЖИЛТЭН
1997, 1937 оны үхэр жилтэй эмэгтэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж “Гурван гүрэм” уншуулбаас засагдана. 1997, 1925 оны эмэгтэйчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулбаас засагдна. 1985 оны эмэгтэйчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. 1949 оны эрчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. 1997, 1961, 1925 оны эрчүүд хийморь доройтож, цогийн наран бүдгэрч, аливаа явах суух үйл бүтэмжгүй тул хэл амнаас болгоомжилж, “Доржнамжом”, “Чогжүмүнсэл” уншуулах, сан олонтаа тавиулах, хийморийн дарцаг хийсгэх зэргийн аль нэгийг хийж засууштай. 1985, 1973, 1949, 1937 оны эрчүүд хэл амнаас болгоомжилж,“Цагаан шүхэрт” уншуулбаас өлзийтэй болно. 1977, 1961, 1949, 1937, 1913 оны эмэгтэйчүүд насан сүлд доройтох, зүүд эвгүйдэх гэмтэй тул шөнө орой анхаарамжтай явж, “Цэнд” уншуулбаас засагдна. 1985, 1973, 1949, 1937 оны эрчүүд сахиус шүтээндээ зул, хүж сайн өргө.
БАР ЖИЛТЭН
Бар жилтэй бүх эрэгтэйчүүд дээдсийн зэмлэл хүлээн, сэтгэл хямрах, зүүд эвгүйдэх нигууртай тул бэртэж гэмтэхээс сэргэмжилж, амьтны амь таслахыг тэвчүүштэй. “Юм” судар уншуулбаас бүх зүйл тэгшрэх сайн. 1998, 1938 оны эмэгтэйчүүд ба 1986 оны эрчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амарлих нь хялбар. Элдэв бузар идээнээс болгоомжил. 1974 оны эмэгтэйчүүд болон 1962 оны эрчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулбаас засагдана. 1998, 1974 оны эрчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хийвэл зохистой. 1986 оны эрчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулбаас засагдана. 1938 оны эрэгтэйчүүд хийморь доройтож, эд хөрөнгө хорогдож, өвчин ороож болзошгүй. Хүмүүний хэл ам ирнэ “Цагаан шүхэрт”, “Хамчүнагва”, “Хийморийн сан” тавиулах зэргийн аль нэгийг хийлгэж засаарай. 1998, 1974, 1926 оны эрчүүд болон 1998 оны бүх бар жилтнүүд ба 1986 оны эмэгтэйчүүд насан сүлд доройтох, зүүд эвгүйдэх гэмтэй тул шөнө орой анхаарамжтай явж, “Цэнд” уншуулбаас засагдана.
ТУУЛАЙ ЖИЛТЭН
1999, 1963, 1927 оны туулай жилтэй эрчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө. Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1975, 1939 оны эрчүүд сайн муу тэмцэлдэх тул шүтээндээ залбиран сайн талаа арвижуул. 1987 оны эрчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулбаас засагдана. Мөн оны эмэгтэйчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлбэл сайн. 1939 оны эрчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амарлих нь хялбар. Элдэв бузар идээнээс болгоомжил. 1975, 1963, 1939 оны эрчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. 1951 оны эмэгтэйчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. 1987, 1951 оны эмэгтэйчүүд хэл амнаас болгоомжилж,“Цагаан шүхэрт” уншуулбаас өлзийтэй болно. Туулай жилтэй бүх эмэгтэйчүүд насан сүлд доройтох, зүүд эвгүйдэх гэмтэй тул шөнө орой анхаарамжтай явж, “Цэнд” уншуулбаас засагдана.
ЛУУ ЖИЛТЭН
2000, 1976, 1952, 1928 оны луу жилтэй бүх эрчүүд дээдсийн зэмлэл хүлээн, сэтгэл хямрах, зүүд эвгүйдэх нигууртай тул бэртэж гэмтэхээс сэргэмжилж, амьтны амь таслахыг тэвчүүштэй. “Юм” судар уншуулбаас бүх зүйл тэгшрэх сайн. 1964 оны эрэгтэйчүүд сайн муу тэмцэлдэх тул шүтээндээ залбиран сайн талаа арвижуул. 1952, 1928 оны эрчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амарлих нь хялбар. Элдэв бузар идээнээс болгоомжил. 2000, 1952 оны эмэгтэйчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. 1976, 1916 оны эмэгтэйчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хийвэл зохистой. 2000, 1964, 1928 оны эрчүүд хийморь доройтож, цогийн наран бүдгэрч, аливаа явах суух үйл бүтэмжгүй тул хэл амнаас болгоомжилж, “Доржнамжом”, “Чогжүмүнсэл” уншуулах, сан олонтаа тавиулах, хийморийн дарцаг хийсгэх зэргийн аль нэгийг хийж засууштай. 1976, 1952 оны эрчүүд хийморь доройтож, эд хөрөнгө хорогдож, өвчин ороож болзошгүй. Хүмүүний хэл ам ирнэ “Цагаан шүхэрт”, “Хамчүнагва”, “Хийморийн сан” тавиулах зэргийн аль нэгийг хийлгэж засаарай. 2000, 1976, 1952, 1928 оны эрчүүд насан сүлд доройтох, зүүд эвгүйдэх гэмтэй тул шөнө орой анхаарамжтай явж, “Цэнд” уншуулбаас засагдана. 1964 оны эрчүүд сахиус шүтээндээ зул, хүж сайн өргө. Мөн оны эмэгтэйчүүд сайн нөхрийг шүтсэн мэт гадна дотнын гай барцад үл учирах сайн.
МОГОЙ ЖИЛТЭН
1977, 1965 оны могой жилтэй эрэгтэйчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлбэл сайн. 1953 оны эрэгтэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулбаас засагдана. 2001, 1941 оны эмэгтэйчүүд ба 1953 оны эрчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хийвэл зохистой. 1965 оны эрчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. 1989, 1953, 1917 оны могой жилтэй эрчүүд хийморь доройтож, цогийн наран бүдгэрч, аливаа явах суух үйл бүтэмжгүй тул хэл амнаас болгоомжилж, “Доржнамжом”, “Чогжүмүнсэл” уншуулах, сан олонтаа тавиулах, хийморийн дарцаг хийсгэх зэргийн аль нэгийг хийж засууштай. 1977, 1941 оны эрчүүд хийморь доройтож, эд хөрөнгө хорогдож, өвчин ороож болзошгүй. Хүмүүний хэл ам ирнэ “Цагаан шүхэрт”, “Хамчүнагва”, “Хийморийн сан” тавиулах зэргийн аль нэгийг хийлгэж засаарай. 1989, 1953, 1917 оны бүх хүн насны шүтээн сүлд доройтох гэмтэй тул “Цэнд” номыг уншуулж засаарай.
МОРЬ ЖИЛТЭН
2002, 1942, 1930, 1918 оны морь жилтэй эрчүүд ба 1990 оны эмэгтэйчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амарлих нь хялбар. Элдэв бузар идээнээс болгоомжил. 1978 оны эмэгтэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулбаас засагдана. 2002 оны эрчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хийвэл зохистой. 1990 оны эмэгтэйчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. 1978, 1954 оны эрэгтэйчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулбаас засагдана.
ХОНЬ ЖИЛТЭН
2003 оны морь жилтэй эрэгтэйчүүд ба 1931 оны эмэгтэйчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амарлих нь хялбар. Элдэв бузар идээнээс болгоомжил. 1979 оны эрэгтэйчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлбэл сайн. Мөн оны эмэгтэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулбаас засагдана. 2003, 1943 оны эрэгтэйчүүд ба 1931 оны эмэгтэйчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хийвэл зохистой. 1955 оны эрэгтэйчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. 1979, 1943 оны эмэгтэйчүүд хийморь доройтож, цогийн наран бүдгэрч, аливаа явах суух үйл бүтэмжгүй тул хэл амнаас болгоомжилж, “Доржнамжом”, “Чогжүмүнсэл” уншуулах, сан олонтаа тавиулах, хийморийн дарцаг хийсгэх зэргийн аль нэгийг хийж засууштай. 1991 оны эмэгтэйчүүд хийморь доройтож, эд хөрөнгө хорогдож, өвчин ороож болзошгүй. Хүмүүний хэл ам ирнэ “Цагаан шүхэрт”, “Хамчүнагва”, “Хийморийн сан” тавиулах зэргийн аль нэгийг хийлгэж засаарай. 1967, 1955, 1931, 1919 оны эрчүүд сахиус шүтээндээ зул, хүж сайн өргө. 1967, 1955, 1931, 1919 оны эмэгтэйчүүд насны шүтээн сүлд доройтох гэмтэй тул “Цэнд” номыг уншуулж засаарай.
БИЧ ЖИЛТЭН
2004, 1932 оны бич жилтэй эмэгтэйчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө. Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1992, 1944, 1920 оны эмэгтэйчүүд дээдсийн зэмлэл хүлээн, сэтгэл хямрах, зүүд эвгүйдэх нигууртай тул бэртэж гэмтэхээс сэргэмжилж, амьтны амь таслахыг тэвчүүштэй. “Юм” судар уншуулбаас бүх зүйл тэгшрэх сайн. 1980, 1956 оны эмэгтэйчүүд сайн муу тэмцэлдэх тул шүтээндээ залбиран сайн талаа арвижуул. 1968 оны эмэгтэйчүүд ад зэтгэрийн хорлолд өртөгдөж болзошгүй тул “Насны судар” уншуулбаас сайн. 2004, 1956, 1920 оны эрчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулбаас засагдана. 2004, 1956 оны эмэгтэйчүүд ба 1992 оны эрчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амарлих нь хялбар. Элдэв бузар идээнээс болгоомжил. 1968 оны эрэгтэйчүүд ба 1920 оны эмэгтэйчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. 1944, 1932 оны эрчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хийвэл зохистой. 1992, 1980, 1968, 1944, 1932 оны эрчүүд насан сүлд доройтох, зүүд эвгүйдэх гэмтэй тул шөнө орой анхаарамжтай явж, “Цэнд” уншуулбаас засагдана. 1968 оны эрчүүд хийгээд 1920 оны эмэгтэйчүүд сахиус шүтээндээ зул, хүж сайн өргө.
ТАХИА ЖИЛТЭН
2005, 1957, 1921 оны тахиа жилтэй эмэгтэйчүүд сайн муу тэмцэлдэх тул шүтээндээ залбиран сайн талаа арвижуул. 1981, 1945 оны эмэгтэйчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө. Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 2005, 1945 оны эрчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулбаас засагдана. 1957 оны нийт хүмүүс тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлбэл сайн. 1945 оны эмэгтэйчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амарлих нь хялбар. Элдэв бузар идээнээс болгоомжил. 1993, 1933 оны эрчүүд ба 1981, 1921 оны эмэгтэйчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хийвэл зохистой. 1945 эрчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. 2005, 1969, 1933 оны эмэгтэйчүүд сайн нөхрийг шүтсэн мэт гадна дотнын гай барцад үл учирах сайн.
НОХОЙ ЖИЛТЭН
1994, 1982, 1970, 1922 оны нохой жилтэй эрчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө. Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1946 эрчүүд ад зэтгэрийн хорлолд өртөгдөж болзошгүй тул “Насны судар” уншуулбаас сайн. 1994 оны эмэгтэйчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлбэл сайн. 1982 оны эмэгтэйчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулбаас засагдана. 1970 оны эмэгтэйчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амарлих нь хялбар. Элдэв бузар идээнээс болгоомжил. 2006 оны эмэгтэйчүүд ба 1934 оны эрэгтэйчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулбаас засагдана. 1970 оны эмэгтэйчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. 1922 оны эрчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. 2006 оны эрчүүд болон 1994, 1982, 1970, 1922 эмэгтэйчүүд хийморь доройтож, эд хөрөнгө хоргодож, өвчин ороож болзошгүй. Хүмүүний хэл ам ирнэ “Цагаан шүхэрт”, “Хамчүнагва”, “Хийморийн сан” тавиулах зэргийн аль нэгийг хийлгэж засаарай. 1982 оны эрчүүд ба 1946 оны эмэгтэйчүүд хийморь доройтож, цогийн наран бүдгэрч, аливаа явах суух үйл бүтэмжгүй тул хэл амнаас болгоомжилж, “Доржнамжом”, “Чогжүмүнсэл” уншуулах, сан олонтаа тавиулах, хийморийн дарцаг хийсгэх зэргийн аль нэгийг хийж засууштай. 1994, 1982, 1970, 1922 оны нийт хүмүүс ба 1958, 1934 оны эрчүүд насан сүлд доройтох, зүүд эвгүйдэх гэмтэй тул шөнө орой анхаарамжтай явж, “Цэнд” уншуулбаас засагдана.
ГАХАЙ ЖИЛТЭН
2007, 1995, 1971, 1959, 1935, 1923 оны гахай жилтэй эрчүүд дээдсийн зэмлэл хүлээн, сэтгэл хямрах, зүүд эвгүйдэх нигууртай тул бэртэж гэмтэхээс сэргэмжилж, амьтны амь таслахыг тэвчүүштэй. “Юм” судар уншуулбаас бүх зүйл тэгшрэх сайн. 1947 оны эрчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө. Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1995, 1935 оны эмэгтэйчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлбэл сайн. 1983 оны эмэгтэйчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амарлих нь хялбар. Элдэв бузар идээнээс болгоомжил. 1923 оны эрчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулбаас засагдана. 1983, 1959 оны эрчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. 1971 оны эмэгтэйчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. 2007, 1995, 1971, 1959, 1935 оны эмэгтэйчүүд сахиус шүтээндээ зул, хүж сайн өргө. 2007, 1971, 1935 оны эмэгтэйчүүд сайн нөхрийг шүтсэн мэт гадна дотнын гай барцад үл учирах сайн.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ