Өчигдөр гэр бүлийн хүчирхийллийн 159 дуудлага бүртгэгджээ

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт хоёрдугаар сарын 13-нд нийт 2194 дуудлага иржээ. Нийт дуудлагын 1863 зөрчлийн шинжтэй, 87 гэмт хэргийн шинжтэй  дуудлага, мэдээлэл байсан аж.

Мөн гэмт хэргийн шинжтэй 62 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 17 хэргийг нөхөн илрүүлжээ.

Тухайлбал, хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэл 159 гарсан бол, хулгайн хэрэг 24, хүний биед халдах хэрэг 60 гарсан байна. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 62 жолоочийг илрүүлж, 119 хүнийг эрүүлжүүлжээ.

Иргэд ихэвчлэн ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хэлтэс гэсэн фэйсбүүк пэйж, 102 дугаарт хүчирхийллийн мэдээлэл өгдөг. Үүнээс гадна 107 тусгай дугаарт холбогдож сэтгэл зүйн зөвлөгөө, мэдээлэл авах, дуудлага өгөх боломжтой. Мэдээлэгчийн нууцыг хуулийн дагуу чандлан хадгална. Мөн хэл ярианы болон хөгжлийн бэрхшээлтэй, утсаар ярих боломжгүй тохиолдолд 102 дугаар руу ямар ч үнэ төлбөргүй мессеж илгээж болох гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ