Модон луу жилийн цагаан сарын шинийн 1, 2-ны өдрүүдэд 198 нярай мэндэлжээ

XVII жарны "Хилэнт эх" хэмээх модон луу жилийн цагаан сарын шинийн 1, 2-нд улсын хэмжээнд 198 хүүхэд мэндэлжээ.

Харин битүүний өдөр (2024.02.09)-нд 80 эх амаржиж, 82 хүүхэд мэндэлсэн байна. Энэ өдөр ихэр хүүхэд төрснийг Эрүүл Мэндийн Хөгжлийн Төвөөс мэдээллээ. 

Үндэсний Статистикийн Хороо (ҮСХ)-ноос мэдээлснээр Монгол Улсын хүн ам 2022 оны арванхоёрдугаар сарын байдлаар 3,457,548 болсон байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ