Үндэсний дээд лигийн шилдгүүдэд шагнал гардуулна

Хоёрдугаар сарын 6-ны мягмар гарагт болох зарим үйл явдлын тойм:

11.00 цагт: “Централ Тауэр”-т: МСБХ-ны Үндэсний дээд лигийн 2023-2024 оны улирлын шилдгүүдэд шагнал гардуулах ёслол болно.

11.30 цагт: Биеийн тамир, спортын улсын хороонд: “Парис-2024” зуны олимп, “Милан Кортина” өвлийн олимпын наадмын бэлтгэл ажлын хүрээнд Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшигтэй санамж бичиг байгуулна. 

11.30 цагт: “ЗМ” сонины мэдээллийн төвд: Монголын Хүний төлөө намаас шударга ёсны төлөө эвлэлдэн нэгдэхийг уриалж, СЕХ-нд шаардлага хүргүүлж байгаа талаар мэдээлнэ.

16.00 цагт: Манай улсад айлчилж буй ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук Г.В.Плехановын нэрэмжит сургуульд зочилж, тус сургуулийн оюутан сурагчидтай уулзана.

 

-Архангай аймгийн Засаг дарга сум, байгууллагын дарга нартай 2024 онд хамтран ажиллах болон үр дүнгийн гэрээ байгуулна.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ