“Чингис хаан” олон улсын нисэх буудал “4 од” зэрэглэлтэй боллоо
Монгол Улсын Иргэний нисэхийн салбарын түүхэнд анх удаа “Чингис хаан” Олон улсын нисэх буудал нь Их Британийн SKYTRAX олон улсын судалгаа үнэлгээний байгууллагаас дэлхийд нэр хүндтэй “4 од” зэрэглэлийн нисэх буудал үнэлгээг авлаа.
SKYTRAX-ийн үнэлгээ нь терминалын дизайн, зорчигч үйлчлүүлэгчид рүү чиглэсэн нисэх буудлын бүтээгдэхүүн үйлчилгээ, засвар үйлчилгээ, цэвэр тухтай орчин, харилцаа хандлага зэрэг 800 гаруй нарийвчилсан чанарын үзүүлэлт тус бүрээр шинжилгээ хийж, 1-ээс 5 оноогоор үнэлгээ хийдэг юм.
“4 од” зэрэглэлийг хангаснаар тус нисэх буудал Франкфурт, Сидней, Лондонгийн Хитроу зэрэг нисэх буудлуудын эгнээнд нэгдэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ