Барилгын материал шатаж, утаажилтын бүсээс 20 иргэнийг гаргажээ
Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд утаа гарч байна гэсэн дуудлага мэдээлэл ОБЕГ-т өчигдөр буюу /2024.02.01/ өдрийн 20:37 цагт ирсэн байна.
Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 10 м.кв өрөөнд барилгын материал шатаж байсныг ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 20 иргэн /үүнээс 5 хүүхэд/-ийг гаргасан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ