БНСУ-ын визний материал шалгах хугацааг сунгалаа
Өмнөд Солонгосоос Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас визний хариу олгох өдөрт өөрчлөлт орж байгаа талаар мэдэгдлээ.
Учир нь виз мэдүүлэх иргэдийн тоо өсч, албан ёсны төвүүдийн ачаалал ихэсч байгаагаас гадна иргэд ч залиланд өртөх тохиолдол өссөн байна. Энэхүү шинэчлэлт нэгдүгээр сард визний материал өгсөн хүмүүст хамаарахгүй, шинээр материал өгч байгаа хүмүүст хамаарна. Материал шалгах хугацааны тухайд ангилал тус бүрээр хариу олгох хугацаа ажлын өдрөөр тооцох юм. Ингэхдээ:
- Эмчилгээ, виз авах зөвшөөрлийн код- 7 хоног
- Байгууллагын урилга, сургалтын виз, F4- 20 хоног
- Богино хугацааны аялал (Олон удаагийн виз хамаарна) F1, F2, F3- 80 хоног
- Гэрлэлт цагаачлалын виз (F-6) мэдүүлсэн өдрөөс хойш 80 хоногоос дээш
Виз мэдүүлэх иргэдийн тоо хэмжээ болон виз мэдүүлж буй иргэний хувийн нөхцөл байдлаас хамааран визний материал шалгах хугацаанд мөн өөрчлөлт орох боломжтой байна. Оны өмнө буюу өнгөрсөн арванхоёодугаар сард БНСУ-ын мульти визний хугацаанд өөрчлөлт орсон. Өөрчлөлтөд жилээс дээш оршин суусан оюутан визтэй залуус эхнэр, нөхөр, хүүхдээ гурван жилийн мульт виз хүсэх боломжтой болсон юм. Мөн дагалдан виз гарахгүй байгаа аав ээж, эхнэр, хүүхэд, нөхрийн визээ энэ визээр мэдүүлэх боломжтой болсон билээ. Ингэснээр анх удаагаа мульт виза хүсч байгаа хүн заавал жилийн виз авахгүйгээр гурван жилээр хүсэх боломжтой болсон.
Олон удаагийн визэнд шинээр нэмэгдсэн нөхцөл болон бүрдүүлэх материалын жагсаалт:
- Мульт визний хугацаа 3 болон 5 жил болон өөрчлөгдсөн болно. /Олон удаагийн визний нөхцөл хангасан иргэн шууд 3 жилээс эхлэнэ/
- БНСУ-д эхнэр, нөхөр болон шууд хамаарал бүхий гэр бүл нь (өөрийн болон эхнэр/нөхрийн эцэг, эх, 19 наснаас доош насны хүүхэд) 1 жилээс дээш хугацаагаар оршин сууж буй иргэн
- Хүчинтэй хугацаа /1 удаа оршин суух хугацаа: 3, 5 жилийн олон удаагийн виз /90 хоног
БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ
- Виз мэдүүлгийн маягт, сүүлийн 6 сарын дотор авсан 3.5×4.5см хэмжээтэй өнгөт зураг
- Гадаад паспорт /Хуулбар 1 хувь /
- Нөхцөл хангаж буйг нотлох бичиг баримт
- БНСУ-д оршин сууж буй гэр бүлийн иргэний гадаад иргэний үнэмлэхийн хуулбар (оршин суух хүчинтэй хугацаа 6 сараас дээш үлдсэн байх)
- Төрөл садангийн лавлагаа эсвэл төрсний бүртгэлийн лавлагаа /E-Монголиагаас/
- D-2~D-4 ангиллын визээр оршин сууж буй тохиолдолд сургуулийн тодорхойлолт, дүнгийн тодорхойлолт
- E ангиллын визээр оршин сууж буй тохиолдолд ажлын газрын тодорхойлолт
- Санхүүгийн чадвар нотлох бичиг баримт
- Аж ахуйн нэгжийн захирал: Татварын тодорхойлолт, аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар
- Байгууллагын ажилтан: Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /E-Монголиагаас/, ажлын газрын тодорхойлолт
- Виз мэдүүлэгчийн нэр дээрх дансны сүүлийн 6 сарын хуулга (хамтран эзэмшигч байх боломжгүй)
- Гэрлэлтийн лавлагаа /E-Монголиагаас/
Визний материал авах албан ёсны төвүүд:
Мэдээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
СЭТГЭГДЛҮҮД
СЭТГЭГДЛҮҮД