Зээлээ төлсөн ч Монгол банкны хар жагсаалтад орж хохирсон иргэд мэдээлнэ

Өнөөдөр болох зарим үйл явдлын мэдээллийг хүргэж байна. /2024.02.01/


09:00 цагт Төрийн ордонд “Бүсчилсэн хөгжил-Монголын эдийн засаг”-ийн форум эхэлнэ. Форум бүсийн байдлаар СТӨ болон "Блью Скай", "Новотел", "Туушин" зочид буудал, ДБЭТ-т тус тус үргэлжилнэ.

11:00 цагт Богд хааны ордон музейд “Гайхамшигт өв соёл-Монгол уран хатгамал” үзэсгэлэн гарч байна.

11:30 цагт Зээлээ төлсөн ч Монголбанкны хар жагсаалтад орж хохирсон иргэд мэдээлэл хийнэ.  

12:00 цагт Хүүхдийн амь насанд аюултай, өвлийн морин уралдааныг эсэргүүцэж ТББ, иргэдээс мэдээлнэ.

14:00 цагт Стандарт, хэмжил зүйн газраас “Мөнгөн завъяа” худалдааны төвд ажиллан худалдан борлуулж буй үнэт эдлэл, эрдэнийн чулуунд сорьцыг хянаж,  баталгаажуулна. Утас: 9900-6045.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ