УБТЗ: Хоёрдугаар сарын 8,11,15,18-ны өдрүүдэд УБ-Эрээн чиглэлд зорчихгүй

Хоёрдугаар сарын 08, 11, 15, 18-нд Улаанбаатараас Эрээний чиглэлд зорчихгүй болсон гэж УБТЗ-аас мэдээллээ.

Тодруулбал, монгол түмний уламжлалт баяр Цагаан сарын баяртай давхацсан тул аялахгүй болсон гэж цахим хуудсаараа мэдэгдэв. Тиймээс эл өдрүүдэд тус чиглэлд зорчих иргэдийг аяллаа эрт төлөвлөж, боломжит тээврийн хэрэгслийг сонгохыг санууллаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ