Т.Аюурсайханд 3 жил, Б.Ганхуягт 5 жил 9 сарын хорих ялыг оноож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурал Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, өнөөдөр /2024.01.31/ тэдэнд ял оногдууллаа.
Тодруулбал,УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханд Эрүүгийн тухай хуулийн тусгай ангийн 22.10.2-т заасны дагуу 3 жилийн хорих ял, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягт 5 жил 9 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр оногдуулж, мөн 11 шүүгчдэд мөнгө торгууль оногдууллаа. Бид мэдээллийн дэлгэрэнгүйг удахгүй хүргэх болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
СЭТГЭГДЛҮҮД