УДШ: С.Батдөлийн гомдлыг хэлэлцэх шүүх хурлыг хойшлууллаа
"Улаанбаатар төмөр зам"-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга асан С.Батдөлийн гомдлыг Улсын дээд шүүхээр хянан хэлэлцэх хурлыг ирэх хоёрдугаар сарын 7-ныг хүртэл хойшлуулжээ.
Эргэн сануулбал, С.Батдөлийг гэрээс нь олдсон долоон тэрбум төгрөгт үндэслэн яллаж, нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг долоон жилийн хугацаагаар, 12 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн юм.
Харин шүүгдэгч өнгөрсөн наймдугаар сард Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаснаар түүний гомдлыг хэлэлцэж, 12 жилийн хорих ялаас нь хоёр жилийг хасч, 10 жил болж шийдвэрлэсэн байдаг. Улмаар шүүгдэгч нарын гомдлыг Улсын Дээд шүүх ирэх сарын 7-нд хэлэлцэхээр товлов.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ