“Ачит Ихт” ХХК орон нутгийн бизнес эрхлэгчдээс 1,6 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн худалдан авчээ

Ачит-Ихт” ХХК  өнгөрсөн онд Орхон аймагтай хамтран ажиллаж 17 дугаар сургуулийн химийн кабинетыг 68,2 сая төгрөгөөр тохижуулж, 59 төрлийн тоног төхөөрөмж өгсөн байна.

Ингэснээр 6-12 ангийн 16 бүлгийн 480 сурагч химийн хичээл дээрээ туршилт хийж, сард найман цагийг дадлага ажилд зарцуулж байна.

Мөн есдүгээр ангийн сурагчдын дунд химийн хичээлээр  “Анги нийтийн чанарын сорилго” олимпиад зохион байгуулжээ. Уг олимпиадад 20 сургуулийн 20 бүлгийн 566 сурагч оролцсон байна.

Түүнчлэн өнгөрсөн онд орон нутгийн 94 аж ахуйн нэгжээс 1,5 тэрбум төгрөг, 44 иргэнээс 146,7 сая, нийт 1,6 тэрбум төгрөгийн худалдан авалт хийж орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжжээ.

Үүнээс хөгжлийн бэрхшээлтэй хоёр иргэнээс 17,2 сая төгрөгийн худалдан авалт хийсэн байна. Өнгөрсөн онд тус компани "Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Ногоон Эрдэнэт” хөтөлбөрийн хүрээнд 290586 мод тарьжээ. Хамтын ажиллагааны төлөвлөгөөг 93 хувьтай дүгнэлээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ