ВИЗИЙН АНГИЛЛЫН ШААРДЛАГЫГ МӨРДӨӨГҮЙГЭЭС АНУ-ЫН ХИЛЭЭР ДАХИН ОРУУЛАХГҮЙ БАЙХ ТОХИОЛДОЛ ГАРЧ БАЙГААГ АНХААРНА УУ

 АНУ-д жуулчлалын виз (B-2)-ээр зорчих гадаад улсын иргэд ажил эрхлэх ёсгүй байдаг билээ. Манай зарим иргэн жуулчлалын визээр ирээд зөвшөөрөгдсөн хугацаа хэтрэхээс өмнө нутаг буцсан хэдий ч АНУ-д байх хугацаандаа ажил эрхэлсэн нь тогтоогдсоны улмаас дараагийн удаа АНУ-ын хилээр оруулахгүй байх тохиолдол сүүлийн үед гарч байна. Консулын газрын зүгээс иргэдийг хилээр оруулаагүй шалтгааныг АНУ-ын хилийн хяналтын байгууллагаас тодруулахад жуулчлалын визээр ирээд ажил эрхэлсэн, дахин ирэхдээ мөн ажил эрхлэхээр төлөвлөж байгаа нь тогтоогдсон гэсэн тайлбарыг өгч байгаа болно. Тиймээс АНУ-д зорчихдоо визийн ангиллын шаардлагыг мөрдөх, аливаа эрсдэлтэй үйлдэл хийхгүй байхыг иргэддээ анхааруулж байна.

Монгол Улсын Гадаад хэргийн Яам

СЭТГЭГДЭЛ БИЧИХ