УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга асан С.Батдөлийн гомдлыг Улсын дээд шүүхээр хянан хэлэлцэнэ.
Нэгдүгээр сарын 31-ний лхагва гарагт болох зарим үйл явдлын тойм:
09.00 цагт: “Туушин” зочид буудалд: “Боловсролын тэгш хамралтыг дэмжих төсөл”-ийн хаалтын үйл ажиллагаа болно.
11.00 цагт: ГХЯ-нд: Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан шуудангийн марк, гэрэл зургийн үзэсгэлэн нээгдэнэ.
-Засгийн газрын ээлжит хуралдаан болно.
-Төв, Дорноговь аймагт “Цагаан сар-2024" үзэсгэлэн худалдаа гарч байна.
-УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга асан С.Батдөлийн гомдлыг Улсын дээд шүүхээр хянан хэлэлцэнэ.
-Говийн догшин ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн мэндэлсний 220 жилийн ойг тохиолдуулан "Тэнгэрийн хутагт" бүжгэн жүжгийг "Корпорайт Конвейншн" төвийн тайзнаа тоглоно.
-Булган аймгаас төрөн гарсан 5 аваргын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдаан болно.
-Хөвсгөл аймагт: “Хэрэглэгч-Цагаан сар” үзэсгэлэн худалдаа гарна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ