Монгол Улс авлигын индексээр таван байр ухарч, 180 орноос 121 дүгээрт жагсав
"Транспэрэнси Интернэшнл Монгол" ТББ-аас "Авлигын төсөөллийн индекс 2023" тайланг танилцууллаа. Нийт улс орнуудын гуравны хоёр нь 50 -аас доош оноо авч сүүлийн 12 жилд авлигын индексийн дэлхийн дундаж оноонд өөрчлөлт орохгүйгээр 43 байна. Дэлхийн нийтэд авлигын индекс уналттай байгааг хуулийн засаглалын уналттай байгааг харуулж байна.
Авлигын төсөөллийн индескт нийт 180 улс хамрагдсан бөгөөд Монгол Улс 2022 оны 33 оноогоо хадгалсан ч таван байр ухарч, 121-т жагсжээ. Монгол Улс авлигын төсөөллийн индексээр 33 оноотой байгаа нь ардчилсан бус орнуудтай ижил түвшинд байна. 2023 онд нийт оноо буураагүй ч манай өмнүүр таван улс байр ахижээ.
Манай улсын авлигын индексийн сүүлийн зургаан жилийн оноо
- 2017 онд 36 оноо авч, 180 улсаас 103 дугаар байрт
- 2018 онд 37 оноо авч, 180 улсаас 93 дугаар байрт
- 2019 онд 35 оноо авч, 180 улсаас 106 дугаар байрт
- 2020 онд 35 оноо авч, 180 улсаас 111 дүгээр байрт
- 2021 онд 35 оноо авч, 180 улсаас 110 дугаар байрт
- 2022 онд 33 оноо авч, 180 улсаас 116 дугаар байрт
- 2023 онд 33 оноо авч 180 улсаас 121 дугаар байрт эрэмбэлэгдэж байна.
"Транспэрэнси Интернэшнл Монгол" ТББ-ын гүйцэтгэх захирал Э.Мөнжаргал "Монгол улс эрэмбийн хувьд өнгөрсөн оныхоос таван байраар ухарсан байна. Ази номхон далайн бүс нутгийн дундаж оноо 45 бөгөөд 31 орон хамрагддаг. Манай улсын оноо нь бүс нутгийн дунджаас доогуур байгаа. Бүс нутгийн хувьд нийт иргэдийн 68 хувь нь авлигын төсөөллийн индексийн 50 оноо буюу түүнээс доош түвшинд амьдарч байна. 50 оноог хангалтгүй гэж үздэг. 50-аас доош оноотой ус орнуудын авлигын оноо нь бага гэж үзэж болно. Зүүн европ буюу хуучнаар зөвлөлтийн холбоонд байсан бүрэлдэхүүн байсан улс орнуудын оноотой харьцуулахад манай улс хоёр оноогоор бага байгаа. Хойд болон өмнөд америк тивийн нийт хүн амынх нь 66 хувь нь 50 онооноос бага улс оронд, Сахар болон Африкийн улс орнуудын хүн амын 90 хувь нь 50 оноотой оронд амьдарч байна. 33 оноо гэдэг нь эдийн засаг улс төрийн хамаарлыг харуулахыг зорьсон. Өндөр орлоготой 53 улсын авлигын төсөөллийн индексийн оноо нь 65. Дундаас доогуур орлоготой 50 улсын авлигын төсөөллийн индексийн дундаж оноо нь 33 юм. Монгол Улсын авсан 33 оноо нь энэ ангилалд багтдаг. АТГ-ын мэдээллийг харсан ч гэсэн, нийгэмд болж байгаа үйл явдлыг харсан ч гэсэн авлигын асуудлаар Засгийн газар санаачлага гаргаад ажиллаж байх шиг байна. Гэхдээ нийт авлигатай тэмцэх тогтолцоондоо зайлшгүй анхаарах шаардлага байна гэж үзсэн. Ялангуяа энэ асуудалд зөвхөн мөрдөн байцаагч, шүүгч, прокруророос гадна өмгөөлөгчид, судлаачид авлигын асуудлаар дагнан мэргэшихгүй бол асуудал хүндрэлтэй болсон байна. Сүүлийн үед төрийн өндөр албан тушаалтан авлигын хэрэгт холбогдон шалгах гэхэд халдашгүй дархан байдал гэдэг нь өөрөө хүндрэл үүсгэж байна. Үүнийг оновчтой тодорхойлоогүйн улмаас халдашгүй дархан байдал гэдгээр халхавчилж шүүхээс гадуур өнгөрөх давтагдаж байна. Топ эрсдэлүүд гэдэгт шүгэл үлээгч, эрэн сурвалжлагч сэтгүүлчдийг хамгаалах эрх зүйн тогтолцоо сул хэвээр байна. Хууль нь өдийг хүртэл батлагдаагүй байгаа нь хүндрэл учруулж байна" гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ