Эхний өдөр иргэдийн 60 % нь цаашид тэгш, сондгойгоор зорчихыг дэмжихгүй гэж үзжээ
Автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт маргааш буюу нэгдүгээр сарын 31-нд мөрдөгдөөд дуусах гэж байна. Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газраас/НЗДТГ/ уг зохицуулалтыг үргэлжлүүлэх эсэх талаар иргэдээс санал авч эхэлсэн билээ.
Нэгдүгээр сарын 29-нд эхлүүлсэн санал асуулгад одоогийн байдлаар 2,445 иргэн оролцсон бөгөөд 984/40%/ нь автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг үргэлжлүүлэхийг дэмжинэ гэсэн бол 1,461/60%/ нь дэмжихгүй гэжээ.
Иргэдийн саналыг нэгдүгээр сарын 31-нийг дуустал https://vote.ulaanbaatar.mn/home цахим хуудсаар авч, олонхын саналыг үндэслэн шийдвэр гаргах юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ