Дэлбэрэлтэд өртөж амиа алдсан алба хаагчдыг сүүлийн замд нь үдлээ

Албан үүргээ гүйцэтгэж байгаад харамсалтайгаар амиа алдсан алба хаагчдыг сүүлийн замд нь үдэх үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Шадар сайд С.Амарсайхан, нийслэлийн удирдлагууд, Онцгой байдлын бие бүрэлдэхүүн, талийгаачдын ар гэрийнхэн оролцлоо.

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд гарсан ослын шалтгааныг мөрдөн шалгах ажил үргэлжилж байгаа бөгөөд тухайн үед үүрэг гүйцэтгэж байсан гурван албан хаагч газ ачиж явсан машины ёмкость 40 метр шидэгдэх үед дарагдаж нас барсан болохыг ОБЕГ-аас мэдээлсэн. Албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан Онцгой байдлын албаны гурван албан хаагчдын ар гэрт “Буянт-Ухаа” хороололд тус бүр гурван өрөө орон сууц олгохоор Засгийн газраас шийдвэрлэсэн. Мөн бусад хохирлыг арилгахад шаардлагатай нөхөн төлбөрийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэсэн байна. Түүнчлэн амь насны даатгалаар тус бүр 50 сая төгрөг олгохоор шийдвэрлээд байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ