Агаарт дэгдсэн газ "сурагчдын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй" хэмээн 133 дугаар сургуулийг цахимаар хичээллүүлэхээр болжээ
"Дашваанжил" компанийн газыг тээвэрлэж явсан автомашин осолдсоны улмаас ихээхэн хэмжээний гал алдагдаж, улмаар дэлбэрэлт болсон билээ. Тэгвэл үүнтэй холбоотойгоор Нийслэлийн ерөнхий боловсролын 133 дугаар сургууль цахимаар хичээллүүлэх болжээ.
Тодруулбал, тус сургуулийн сурагчдын эцэг, эхийн зүгээс "Газны хор хөнөөл нь хүүхдүүдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй хэмээн хичээлийг танхимаар бус цахимаар хичээллүүлэх хүсэлтийг сургуулийн захиргаанд тавьсан байна. Тус сургуулийн захиргаа эцэг, эхчүүдийн хүсэлтийг хүлээн авч шийдвэр гаргах байгууллагад хүргүүлсний дагуу тус сургууль ирэх долоо хоногийн Даваа гарагаас эхлэн цахимаар хичээллэхээр болжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ