Архангай аймагт 4.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Архангай аймагт өнөөдөр газар хөдөлжээ. Тодруулбал, тус аймгийн Ихтамир сумаас баруун урд зүгт 71 километрийн зайд өнөөдөр 08:12:06 цагт 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв. 

Дашрамд дурдахад, өнгөрсөн онд улсын хэмжээнд нийт 80 удаагийн газар хөдлөлт бүртгэгджээ.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ