Г.Ариунбуян: Галд өртсөн 63 айлын түрээстэй холбоотой 1,4 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс шийднэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан зарим шийдвэрүүдийн талаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө. Энэ үеэр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян дараах мэдээллийг өглөө. Тэрбээр,

"Галд өртсөн 63 айлын 198 оршин суугч байгаа. Тэднийг хэвийн амьдралын горимд шилжихэд гарах зардал буюу засвар тохижилтын асуудлыг нийслэлийн ЗДТГ-аас шийдвэрлэнэ. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар тухайн иргэдийг түр түрээсийн байранд шилжүүлэх, мөн түрээстэй холбоотой зардлыг 1,4 тэрбум төгрөг гэж тооцоолж, Засгийн газрын нөөц хөрөнгөөс шийдвэрлэхээр болсон. Түрээсийн байрыг Нийслэлийн ЗДТГ-аас хариуцана. Ийнхүү иргэдтэй гэрээ байгуулж, шилжсэний дараа үе шаттай хэрэгжинэ" хэмээсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    Зочин (59.153.115.146)
    АРИУНБУЯН ХУДАЛЧ БОЛОО ЮУДАА УУЛ НЬ ЭЛДЭВ ЗАНГҮЙ ТАЙВАН ДӨЛГӨӨН ХЭЗЭЭ Ч БАЙГААРАА САЙН ДАРГА БАЙСАН ЮМСАН
    2024 оны 01 сарын 28 | Хариулах
  • СЭТГЭГДЛҮҮД

    дорж (139.5.217.21)
    ямар үнэтэи түрээс бэ бас нэг орлоггүи буудалд цавцаа хииж баинауу яаж түрээслэж баигаа юм шилэн дансанд тодорхои гарга
    2024 оны 01 сарын 25 | Хариулах
  • СЭТГЭГДЛҮҮД

    Зочин (66.181.161.176)
    Ажлаа өгчихгүй юм байхдаа энэ мал.Ичихгүй гөлөөн бэ?Газ тархаж шатаж байгаа цэг рүү галыг нь унтраа гээд тушаал өгөөд явуулж байдаг.
    2024 оны 01 сарын 25 | Хариулах