14 дүгээр сургуулийн дэргэдэх ШТС-ын үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа

Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургуулийн дэргэдэх “Шунхлай” ШТС-ын үйл ажиллагааг зогсоохыг шаардаж багш, ажилчид, хүүхэд, эцэг эхчүүд, оршин суугчдын төлөөлөл мэдээлэл хийлээ.

Эцэг эхийн төлөөлөл "Баянзүрх дүүрэгт маш том осол боллоо. Үүнээс болж олон иргэн бэртэж, эд хөрөнгө, амь насаараа хохирлоо. Яг үүн шиг дараагийн эрсдэл 14 дүгээр сургуулийн дэргэд байна. Гай газар доороос гэгчээр нэг л өдөр  14 дүгээр сургуулийн хажууд байгаа ШТС дэлбэрвэл сурагчид болон тухайн бүсэд оршин суугаа 6000 гаруй иргэний амь нас эрсдэлд орно. Тиймээс бид энэхүү ШТС-ыг даруй чөлөөлж, иргэдийн амьд явах, эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох эрхийг биелүүлэхийг төр засаг, холбогдох албан тушаалтнуудаас шаардаж байна. Сурагчдын хичээл сургууль удахгүй орно. Халтиргаа гулгаа ихтэй энэ үед дахиад ийм эрсдэл гарахгүй гэсэн баталгаа байхгүй. Иймд бид тус газрыг даруй чөлөөлж өгөхийг өнөөдрийн хэвлэлийн хурлаараа дамжуулан шаардаж байгаа юм. Түүнчлэн, ШТС-д хэн ямар давуу эрх ашиглаж зөвшөөрөл өгсөн бэ гэдгийг шат, шатны байгууллагууд шалгах хэрэгтэй. Өнөөдрийг хүртэл Баянзүрх дүүргийн оршин суугчид олон газар хандаж энэ асуудлыг шийдвэрлүүлэх талаар хичээл, зүтгэл гаргасан. Гэвч одоо хүртэл тодорхой үр дүнд хүрч чадахгүй байна. Иймд энэ асуудлыг шийдэж өгөхийг хүсэж байна" гэлээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ