МУИС цагаан сарын хичээлийг цахимд шилжүүлжээ
Монгол түмний уламжлалт сар шинийн баяр болоход 14 хоног үлджээ. Энэ жил шинийн 1-3-ны бүх нийтийн амралтын өдөр бямба, ням, даваа гарагт таарч буй. Энэ нь орон нутгийн оюутнуудад хүндрэлтэй байгааг үндэслэн МУИС-ийн захиргаанаас дотоод зохицуулалт хийж эхэлжээ. Тодруулбал, тус сургууль цагаан сарын өдрүүдийн хичээлийг цахимд шилжүүлэх шийдвэр гаргасан байна.
МУИС-ийн захиргаа 2024 оны хоёрдугаар сарын 02-12-ны өдрийн лекц, семинарын хичээлийг цахимаар орохоор болсон. Дээр дурдсан өдрүүдийн лабораторийн зарим хичээлийг 2-4 дүгээр сарын бямба гарагуудад тодорхой хуваарийн дагуу танхимаар нөхөж орно. Хичээл 2024 оны хоёрдугаар сарын 13-ны өдрөөс танхимаар хэвийн хичээллэнэ. Лабораторийн хичээлийн нөхөх хуваарийг жич оруулахаар болжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ