ОБЕГ: Угаартсан алба хаагч төхөөрөмж өмсөхдөө утаа залгисан байсан
Дорнод аймгийн Хэрлэн суманд гарсан түймрийн улмаас өчигдөр онцгой байдлын нэг алба хаагч угаартжээ. Ахуйн гал түймрийг унтраахаар ажиллаж байсан Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн нэг алба хаагч утаат орчинд угаартсаныг эмнэлгийн яаралтай тусламж үзүүлж, биеийн байдал нь тогтворжсон байна.
Энэ талаар ОБЕГ-аас тодруулахад "Дорнод аймгийн Хэрлэн суманд гарсан гал түймрийн үеэр Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн нэг алба хаагч утаат орчинд угаартсан. Энэ үнэн. Гал унтраахаар үйл ажиллагаа маань эхлээд нөхцөл байдлын дүгнэлт хийдэг. Салааны алба хаагч галын голомт руу орохдоо амьсгалын бие даасан төхөөрөмжөө өмсөхдөө утаа залгисан байсан. Тэрнээс биш ямар нэгэн хамгаалах хэрэгсэлгүйгээр ажиллаж асуудал байхгүй. Одоо алба хаагчийн биеийн байдал сайн, ажлаа хэвийн хийж байгаа" гэсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ