Дэлбэрэлт болсон газраас хүүхэд, жирэмсэн хүн, ахмад настай иргэнийг яаралтай нүүлгэн шилжүүлэхийг зөвлөлөө

60 тонн газ тээвэрлэж явсан автомашин осол гаргаж, дэлбэрсний улмаас Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутагт гал түймэр гарсан тухай мэдээлсэн.

Осолтой холбогдуулан Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооноос дараах зөвлөмжийг хүргүүлж байна.

Иргэн та тухайн газар нутагт оршин суудаг бол дараах зүйлсийг хийж өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ хамгаалаарай. Үүнд: 

  • Бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настай иргэдийг яаралтай нүүлгэн шилжүүлэх
  • Иргэд маск зүүх боломжтой бол хэд хоногтоо тухайн газар нутагт оршин суухгүй байх
  • Хэрэв тухайн газарт оршин суухаас өөр аргагүй бол цонх тагтаа онгойлгохгүй сайтар битүүлэх
  • Сүү болон шингэн зүйлс ихээр ойр ойрхон уух
  • Даралтын аппарат байгаа бол даралтаа үзэж тэмдэглэх
  • Ойр дотны хүмүүсийн биеийн байдлыг ажиглах

Толгой өвдөх, эргэх, огиулж бөөлжих, ядарч сульдах, амьсгал давхцах, ухаан балартаж унах гэх мэт шинж тэмдэг илэрвэл яаралтай эрүүл мэндийн байгууллагад хандахыг зөвлөлөө. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ