Ричард Буанган: Амиа алдсан алба хаагчдын ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье. Гэмтсэн иргэд хурдан эдгэрэхийг хүсэж байна

Өнгөрсөн шөнө Баянзүрх дүүргийн Дүнжингаравын уулзварт 60 тонн хийн газ тээвэрлэж явсан автомашин эргэх үед осолдож, дэлбэрэлт үүссэний улмаас Онцгой байдлын байгууллагын гурван алба хаагч амь эрсдэж, 178 иргэн хохирсон харамсалтай явдал болоод байна. 

Монгол Улсад болж буй энэхүү аймшигт явдалд АНУ-аас манай улсад суугаа Элчин сайд Ричард Буанган эмгэнэл илэрхийлжээ.

Тэрбээр "Өнгөрсөн шөнө Дүнжингарав худалдааны төвийн орчимд аймшигт осол гарсанд гүнээ харамсаж байна. 

Сэтгэл донсолгосон энэхүү ослоор амь насаа алдсан ОБЕГ-ын албан хаагчдын ар гэр, хамт олонд гүн эмгэнэл илэрхийлье.

Гэмтсэн иргэдийг хурдан, бүрэн эдгэрэхийг хүсэж, энэхүү ослоор ойр дотнынхон, хамтран ажиллагсдаа алдсан, эд хөрөнгөөрөө хохирсон хүмүүст дахин гүн эмгэнэл илэрхийлье" гэсэн байна.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ